Ажлын гүйцэтгэлийг сайжруулахад туслах зарим зөвлөмж

Ажлын гүйцэтгэлийг сайжруулахад туслах зорилгоор таньд доорхи нийтлэлийг хүргэж байна. 

Хөгжил дэвшлийг хүмүүс бий болгодог ба хөгжлийг бий болгох хүн өөрийн болон өрөөлийн ажилд ч хариуцлагатай хандах хэрэгтэй. 

Ажлын том жижгээс үл хамааран цаг хугацаандаа яс сайн,хэний ч дор орохооргүй ,хэн ч өөлж голохооргүй чанартай сайн хийж сурах нь хүн бүрт маш чухал. Ажлаа сайн хийдэг хүний амьдрал сайхан байдаг. Хариуцсан ажлаа сайн хийх үүргээ хүн болгон хатуу ухамсарлах хэрэгтэй. Очих ёстой газарт хүрэх дөт зам ер байдаггүй. /Беверли Силлз /  Тэвчээр шалгасан хүнд бэрхийг даван даван туулж байж очих ёстой газраа арайхийж дөхөж очно. 

"Тэвчээртэй хүн хүссэн бүхэндээ хүрч чаддаг"./Б.Франклин/

 Залуу хүн бүр мэргэжил олж авах явцдаа тэвчээрт мөн давхарт суралцах хэрэгтэй. Тэвчээр цаг ямагт чухал. Тэвчээр гашуун ч түүний үр шим нь чихэр мэт амттай ба амтыг амтлахын тулд тэвчиж л сурах хэрэгтэй.

Ялангуяа удирдах албан тушаал хашиж буй менежерүүд тэвчээртэй байх шаардлагатай. Болгоомжгүй,бодлогогүй хэлсэн үг хүний урам зоригийг мохоож, тэр ч бүү хэл амьдаар нь алж чадах учраас удирдагчид илүү тэвчээртэй байх үүрэгтэй. Ер нь ялалт амжилт өөрөө гүйгээд ирдэггүй,харин чамайг тэвчээртэй нь аргагүй хүлээж байдаг гэдэгт эргэлзэх хэрэгггүй. 

Эрхэлсэн ажилдаа эзэн байна гэдэг нь зөвхөн өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд хийхийг хэлэх бус давхар санаачлагатай байхыг шаарддаг. Өгсөн үүрэг даалгаврыг маш сайн биелүүлээд түүнээс илүү гардаггүй ажилтан өнөө үед хангалттай бус ба шинийг эрэлхийлэх чадвар, санаачлага,цаг үеэ мэдрэх мэдрэмж,холыг харах алсын хараа , бие даах чадвар гээд олон сайн шинж чанар зайлшгүй хэрэгтэй болсон. Ажлаа хэрхэн сайн , үр бүтээмжтэй ,хурдан хийх аргыг үргэлж бодох хэрэгтэй. 

Санаачлагатай бай ,бас дахин санаачлагатай бай. Санаачлагагүй хүн амжилтаас үргэлж хоцордог. 

Хүн байнга өөртэйгээ ажиллаж ,хоцрохгүйн тулд мэргэжил чадвараа тасралтгүй дээшлүүлж байх хэрэгтэй. Суралцах нь тасралтгүй явагдах процесс. 

Удирдлагын үгийг сонсож , үүргийг биелүүлэх хэрэгтэй ч өөрийн бодолтой байж сурах нь чухал . Өөрийн бодолтой байна гэдэг нь бусдын санаа бодлыг үргэлж буруушаана гэсэн үг биш ба Зөвийг хүлээн зөвшөөрөх чадвартай ,бурууд өөрийн санаа бодлыг хэлэх хэрэгтэй.

 

Бусдаас хамаарал багатай байх нь чухал. Бие даах чадвартай хүн л амжилтанд хүрнэ. Бусад хүмүүс чамд санаа тавинадаа гэж найдах хэрэггүй.

Ихэнхи хүмүүс чамд ашигтай зүйлийн төлөө бус харин өөрсөддөө ашигтай зүйлийг л бодож түүний төлөө л тэмүүлж байдаг гэдгийг мартаж болохгүй. 

Амьдрал өөрөө алдаа оноотой учраас зарим үед алдана зарим үед ононо.Энэ зүйлд бэлэн байх хэрэгтэй.Оносон үедээ даруу байх хэрэгтэй. Ажилдаа дуртай,ажлаа чин сэтгэлээсээ хийдэг хүнээс бүтээл,зр дүн гарах нь тодорхой.

Эрхэлсэн ажилдаа жинхэнэ ёсоор эзэн болсон хүн урамтай,бахархалтай,үлгэр дууриалалтай.

Энэхүү нийтлэлийн зарим санааг 2009 онд Улаанбаатар хотод хэвлэгдлсэн. Н.Багабандын "Титэм Үг" номноос авав.