Марк Зукербергийн илтгэлээс онцлох

Фейсбүүк компанийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг 2017 онд Харвардын их сургуулийн төгсөлтийн арга хэмжээнд танилцуулсан итгэлээс дараахийг онцлон таньд хүргэж байна. Уг илтгэлийг бүтнээр нь Э.Бат-Уянга орчуулан цахим ертөнцөд байршуулсан ба уншигчдын өмнөө эрхэм Бат-Уянгад талархал илэрхийлье. 

Дэлхийг өөрчлөх аргыг нь мэдэж байгаа хэдий ч би биш өөр  нэгэн хийнэ гэж ихэнхи нь боддог ч тийм биш.  Өрчлөлтийг хийх хүн нь та өөрөө. Ямар нэгэн зүйл бүтээж, түүнийхээ төлөө явах эсэх нь биднээс л шалтгаална

1. Хүн зөвхөн өөрийнхөө төлөө зорилго тавих нь хангалтгүй. Харин бусдыг зорилготой болоход нь туслах ёстой.

Үүнийг би тун хүнд байдалтай ойлгож авсан. Анх би компани байгуулах тухай огтхон ч бодож байгаагүй. Зөвхөн нөлөөлөл бий болгохыг л хүссэн. Тухайн үед надтай хамт ажиллахаар ирсэн хүмүүсийг би тэгэж л бодсон болохоор өөрийн зорилгын талаар ярьдаггүй байв. Хэдэн жилийн дараа том компаниуд биднийг худалдаж авахыг хүсэх болсон. Харин би компаниа зармааргүй байсан. Би илүү олон хүнийг холбож чадах эсэхээ мэдэхийг хүссэн. Анх Newsfeed-ийг гаргаж ирж байхдаа энэ уудам ертөнцийг таних урд хожид байгаагүй аргыг гаргаж ирж байна гэдгээ мэдэж байсан. Гэвч хүн бүхэн л зарахыг хүсч байв. Хэрэв надад түүнээс том зорилго байгаагүй бол гарааны бизнесийн хувьд энэ хүртэл явсан нь л хангалттай байлаа. Үүнээс болж манай компани олон хэсэгт хуваагдаж, зөвлөхүүд маань намайг компаниа зарахгүй бол үлдсэн амьдралдаа харамсана гэж сануулдаг байв. Харамсалтай нь жил ч бололгүй тухайн үеийн менежментийн багийнхан үндсээрээ алга болсон юм. Facebook-ийг удирдаж явахад минь хамгийн хэцүү нь энэ үе байлаа.

2.Дөнгөж 22 настай, юугаа ч мэдэхгүй залуугийн шийдвэр зөв буруу эсэхэд би эргэлзэж байв. Харин энэ олон жилийн дараа харахад илүү том зорилгогүйгээр аливаа зүйл дээрх шиг бүдэг бадаг болдог. Ямар нэгэн зүйл бүтээж, түүнийхээ төлөө явах эсэх нь биднээс л шалтгаална.

Харин одоо та бүхэнд хүн бүр зорилгынхоо мөн чанарыг ойлгосон дэлхийг хэрхэн бүтээх талаар гурван арга хэлье. Утга учиртай зорилго хийгээд төсөл хэрэгжүүлж, хүн бүр зорилгынхоо төлөө явж чадах тэгш эрхийг бүтээх, хэрхэн дэлхийг хамарсан том нийгмийг бүтээх талаар ярьцгаая. Утга учиртай төсөл гэж юу вэ? 

Бид технологийн дэвшлээс хамаарч олон сая ажлын байрыг робот орлох нийгэмд амьдарна. Гэхдээ бидэнд илүү ихийг хамтдаа бүтээх боломж бий. Үе үеийн хүмүүст өөрсдийг нь илэрхийлэх ажил байдаг. Жишээлбэл саран дээр хүн буулгахын тулд өнөөх цэвэрлэгч тэргүүтэй 300 мянган хүн оролцсон бол олон сая сайн дурынхан дэлхийг саа өвчнөөс салгахын тулд хамтран ажиллажээ 

3.Агуу зорилгынхоо төлөө явж байгаа хүнийг бүгд л солиотой гэж боддог. 

Энэ мэт төсөл зөвхөн тухайн ажлыг хийж байгаа хүнд зорилго болоод зогсохгүй, дэлхий нийтэд бид хамтдаа агуу зүйлсийг бүтээж чадна гэдгийг харуулсан юм. Одоо ийм зүйлийг бүтээх бидний үе ирсэн. Магадгүй та нараас би далан барьж чадахгүй, би олон сая хүнийг оролцуулсан ажлыг хийж мэдэхгүй гэж бодож болно.

4.Гэхдээ нэг нууцыг задлахад аливаа зүйлийг эхэлж байхад хэн ч мэддэггүй юм. Гайхалтай санаа гэв гэнэт, цогцоороо гарч ирнэ гэж байхгүй. Байнга ажиллаж, хөдөлмөрлөж, хичээснээр л илүү тодорч ойлгомжтой болдог. Ингэхийн тулд зүгээр л эхэл.

Би Facebook-ийг эхлүүлэхээсээ өмнө хүмүүсийг холбох тухай бүх зүйлийг мэдэж, ойлгох ёстой байсан бол хэзээ ч өнөөдрийн оргилд хүрч чадахгүй байх байсан. Кино, орчин үеийн зарим зүйлд  бүхнийг амар хялбар, буруугаар харуулж байна. Гэнэт л нэг газраас Эврика гараад ирнэ гэсэн ойлголт хамгийн аюултай.  Бид Эврикагаа олоогүй учраас өөрсдийгөө голж эхэлдэг. Үүнээс болоод л тун гайхалтай санааны үзүүрээс атгасан хүмүүс эхлэхээс айдаг. Бас кинон дээр буруу дүрсэлдэг нэг зүйлийг хэлэхэд хэн ч цонх, шилэн дээр математикийн томьёо бичдэггүй юм. 

5.Идеалист байх нь сайн хэрэг ч бусад хүмүүс чамайг ойлгохгүй гэдгийг бас мэдэх нь зүйтэй.

6.Том зорилгын төлөө явж байгаа хүнийг бүгд л солиотой гэж боддог. Зорилгодоо хүрсэн ч гэсэн тэгж бодсоор л байдаг. Бүгдийг нь мэдэх боломжгүй байхад л чухал асуудал шийдэх гэж байгаа хүнийг юу ч ойлгоогүй байж гэж хүмүүс хараадаг.

7.Шинэ зүйлийг эхлэх гэж байгаа хүмүүсийг хэтэрхий эрт байна гэх хүмүүс ч бий. Учир нь тэд чамайг удаашруулахыг л хүсдэг. Том зүйлийг хийхдээ алдахаас айдаг нийгэм манайд зонхилж байна. Үнэндээ бидний хийсэн бүхэн ирээдүйд үр дүнгээ өгнө. Юу ч биднийг зогсоож чадахгүй.

Тэгвэл бид юугаа хүлээгээд байгаа юм бэ? Бидний үеийнхэн нийтийн ажлыг тодорхойлох цаг нь ирсэн. Дэлхийгээ сөнөөхөөс нь урьтаж цаг уурын өөрчлөлтийг зогсоож, нарны хавтан үйлдвэрлэх ажилд олон сая хүнийг хамруулж болохгүй гэж үү ? Бүх л өвчнийг эдгээн, өөрсдийнхөө эрүүл мэнд, геномын тухай мэдээллийг  хуваалцахыг сайн дурынхнаас хүсэж яагаад болохгүй гэж? Бид өнөөдөр хүмүүсийг өвчин тусахаас нь сэргийлж, эдгээх аргыг нь олохгүй байж, өвчтэй хүмүүсийг эмчлэх гэж түүнээс 50 дахин илүү цаг хугацаа зарцуулж байна. Утгагүй юм !!! Үүнийг бид өөрчилж чадна. Ардчиллыг одоотой нь уялдуулж, иргэн бүр онлайнаар сонгууль өгч, боловсролын системийг хувь хүнд чиглүүлбэл ямар байна? Зөвхөн үр дүн үзэх гэж бус зорилго бүтээхийн төлөө том зүйлсийг эхлүүлье. Дэлхийн хүн бүр зорилготой болох тийм төсөл. Хүн бүр өөрийн зорилго руу тэмүүлэх боломжтой тэгш эрхт нийгмийг бүтээе. Эцэг эхчүүд маань насаараа нэг л ажлаа хийж байсан. Харин одоо бид бүгд шинийг эрэлхийлж, эхлүүлэгчид болж. Үүний үр дүнд бид олон шинэ санаагаа турших боломжтой.

8.Зөвхөн сайхан санаа, шургуу хөдөлмөр биднийг амжилтад хүргэдэггүй.

Би ганцхан Facebook-ийг бүтээсэн юм биш. Үүнээс өмнө тоглоом, чат, сургалтын программ зэрэг олон зүйлийг хийж байсан. Зөвхөн би ч биш.

9.Ж.К.Роулинг Харри Поттер зохиолоо хэвлүүлэхээс өмнө 12 удаа татгалзсан хариу сонсож байв. Зорилгынхоо төлөө зовлонгүй тэмүүлэх боломжийг бүрдүүлэхэд мөнгө хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Харин тэр мөнгийг нь над шиг хүмүүс гаргах ёстой. Та нарын ихэнх нь тэгнэ, тэгэх ч ёстой. Тиймээс л Присцилла бид хоёр Чан, Цукерберг санг байгуулж, өөрсдийн эд хөрөнгийг тэгш боломжийг бүрдүүлэхэд зориулж байгаа юм. Энэ бол бидний үе тэнгийнхний үнэ цэнэ. Асуудлын гол нь бид хийх үү, үгүй юу биш харин хэзээ хийх вэ гэдэг л байсан юм.  Бейонсе хүртэл Halo дуугаа гаргахаас өмнө маш олон дуу дуулж байсан.

10.Алдах эрх чөлөөтэй байна гэдэг нь амжилтад хүрэх түлхүүр юм.

Гэтэл өнөөдөр эд хөрөнгө гэдэг хүмүүсийг ангилж ялгаж байна. Хэрвээ чамд өөрийнхөө санааг үйл хэрэг болгох эрх чөлөө байхгүй бол бид бүгд ялагдана. Өнөөдрийн бидний оршин буй нийгэм амжилтыг урамшуулдаг атлаа хүн бүрт амжилтад хүрэх боломж өгөхгүй байна.

Надад сургуулиа хаяад 10 жилийн дотор олон тэрбум доллартой болох боломж байхад, өөр олон сая залууст ганц бизнес эхлүүлэх байтугай сургалтын төлбөрөө төлөх боломжгүй байгаа нь энэ нийгмийн гажуудал юм.

11.Шинийг эхлүүлдэг олон хүнийг би мэднэ. Бизнес нь ашиг олохгүй байх вий гэсэн айдсаас болоод бууж өгдөг хүнийг мэдэхгүй байна.

12Харин алдаа гаргачихаад дэрлэж хэвтэх дэргүй учраас мөрөөдлийнхөө араас явдаггүй олон хүнийг би мэднэ.

13.Зөвхөн сайхан санаа, шургуу хөдөлмөр биднийг амжилтад хүргэдэггүй гэдгийг бид бүгд мэднэ. Азтай байж гэмээнэ бид амжилтад хүрдэг. Хэрвээ би код бичиж суухын оронд гэр бүлээ тэжээх ёстой байсан бол, хэрвээ би Facebook амжилтад хүрэхгүй ч гэсэн асуудалгүй амьдралтай гэдгээ мэдээгүй бол, өнөөдөр энд зогсож байхгүй байлаа.

Үе үеийнхэн өөрсдийн нийгэмдээ тэгш эрхийг сайжруулсаар ирсэн. Бидний өмнөх үеийнхэн санал өгөх, иргэний эрхийн төлөө тэмцэж байв. Харин одоо бид шинэ үеийнхэнд шинэ тэгш эрхийг өгөх цаг нь иржээ. Бид зөвхөн Дотоодын нийт бүтээгдэхүүнээр биш хэр олон хүн сэтгэл хангалуун нийгмийг бүтээсэн бэ гэдгээр үр дүнг хэмжих ёстой. Бид хүн бүрийг шинэ санаагаа турших, эхлүүлэх орлоготой болгох ёстой. Ирэх жил тэд бүгд их сургуульд элсэж орно. Бид олон удаа ажлын байраа солих учраас эмчилгээ, хүүхэд харах үйлчилгээг хүн бүр тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх ёстой.

14.Технологи үргэлж хувьсан, өөрчлөгдөж байх учраас бид цаг тутам суралцах хэрэгтэй. Шинэ мянганыхан хамгийн өглөгч үеийнхэн болжээ.

Дөрвөн залуу тутмын гурав нь бусдад өглөг өгч, арван залуу тутмын долоо нь сайн үйлсэд зориулан хөрөнгө босгож байна. Гэхдээ зөвхөн мөнгө биш. Та бүхэн цаг хугацаагаараа хөрөнгө оруулж чадна. Бусдад туслахад, тэднийг боломжоосоо атгахад туслахын тулд чи долоо хоногт ганц, хоёрхон цагийг л зарцуулахад хангалттай гэдгийг би баталж байна. Магадгүй их хугацаа юм шиг санагдаж болно. Би ч гэсэн тэгж боддог байлаа. Присцилла анх Харвардыг төгсөөд багш болсны дараа намайг нэг ангид багшлахыг хүссэн. Харин би хариуд нь “Би энэ компанийг авч явах гээд маш их завгүй байна” гэж зөрүүдлэсэн  ч Присцилла намайг ятгаснаар би дунд сургуульд Гарааны бизнесийн тухай хичээл орох болсон. Би хүүхдүүдэд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн талаар зааж, тэд харин хариуд нь арьсны өнгөнөөсөө болж бусдад дээрэлхүүлэх, гэр бүлийнх нь нэг гишүүн шоронд байдаг амьдрал ямар хэцүү болохыг ойлгуулсан юм. Би тэр хүүхдүүдтэй сургуульд байсан үеэ хуваалцаж, тэд харин хэзээ нэг өдөр их сургуульд орох тухай мөрөөдлөө надад ярьж өгдөг байлаа. Бүтэн таван жилийн турш би тэр хүүхдүүдтэй сар бүр оройн хоол хамт идэж байна. Тэдний нэг нь Присцилла бид хоёрт анхны хүүхдийн шүршүүр авч өгсөн. Ирэх жил тэд бүгд их сургуульд элсэж орно. Бүгдээрээ, гэр бүлийнхнээсээ анх удаа оюутан болох гэж байна. Тэгэхээр бид бүгдээрээ бусдад тусалж чадна.

15.Хүн бүрт мөрөөдөлдөө хүрэх эрх чөлөөг нь өгөхийн төлөө хичээе.

Зөвхөн зөв зүйл хийхийн тулд биш харин тэр хүмүүсийн мөрөөдөл биелсэн цагт бид ч гэсэн үр дүнг нь хүртэх учраас тэр юм. Зорилго зөвхөн ажил хийснээр бий болохгүй. Гурав дахь арга нь бид бүх хүн зорилготой гэдгээ мэддэг нийгмийг байгуулах юм. “Бид” гэж хэлж байгаа нь дэлхий дээр амьдарч байгаа хүн бүрийг хэлж байгаа хэрэг. Бид бол Дэлхийн хүмүүс Гараа өргөөрэй: Та нарын хэд нь өөр улсаас ирсэн бэ? За одоо та нарын хэд нь сая гараа өргөсөн үеийнхэнтэйгээ найзалдаг вэ?  Асуудлыг НҮБ ч шийдэж чадахгүй Дэлхий даяар шинэ мянганыхнаас өөрийгөө илэрхийлэхийг хүсэхэд тэд өөрийн гарал угсаа, шашин шүтлэг бус харин “Дэлхийн хүмүүс” гэж тодорхойлохыг илүүд үзэж байв. Үеийн үед хүн төрөлхтөн “Бидний нэг” гэдэг тодорхойлолтыг тойрсон тойргийг томруулсаар байжээ. Харин бидний хувьд энэ ойлголт дэлхийг тэр чигт нь илэрхийлнэ. Отог омгоос, хот суурин, хот суурингаас үндэстэн рүү нэмэгдсэн хүн төрөлхтний түүхийн явцад бид өөрсдөө хэзээ ч хүрч чадахгүй зүйлийг бусадтай хамт бүтээдэг болжээ. Бидний үеийнхэн ядуурал, өвчин зовлонг зогсоох их хүчтэй. Иймд бүх дэлхийг хөдөлгөх нь бидний даалгавар.

16.Цаг уурын өөрчлөлтийн эсрэг ганц улс, ганц хот, ганц үндэстэн хүчрэхгүй.  Харин бүх дэлхийгээрээ хөдлөх цаг ирсэн. Гэвч бид тун тогтворгүй цаг үед амьдарч байна. Даяаршиж буй дэлхийгээс хоцорч үлдсэн хүмүүс бий. Бид өөрсдийн гэрээ засч чадахгүй байж бусдын гэрийг засахын тухайд яриад ч хэрэггүй.

Бидний цаг үеийнхэн эрх чөлөөтэй, нээлттэй, глобалчлагдсан нийгэм эрх мэдэл, тусгаарлах үзэл, үндсэрхэг үзлийн эсрэг зогсож байна. Мэдээлэл, худалдааны урсгал, дүрвэгсэд өөрсдийг нь удаашруулах хэн бүхний эсрэг зогсох боллоо. Эдгээр нь үндэстэн хоорондын мөргөлдөөн бус, үзэл санааны тэмцэл юм. Орон бүрт дэлхий нийтийг хооронд нь холбохыг хүсдэг хүн байдаг. Мөн тэдний эсрэг байр суурьтай, эсрэг зогсох хүн ч бий. Эдгээр асуудлыг НҮБ ч шийдэж чадахгүй. Харин өөрсдийн амьдралд зорилго, хүсэл тэмүүлэлтэй олон хүн бусдын төлөө энэ үйлийг эхлүүлж чадвал тэр л амжилтад хүрнэ. Сонирхлын бүлэг гэдэг их чухал. Зүгээр хөршүүд ч бай, спортын баг, нэг сүмд явдаг хүмүүс, хөгжим сонирхогчид гээд бүлэг үүсгэснээр бид ямар нэгэн том зүйлийн нэг хэсэг гэдгээ ойлгож, ганцаараа биш гэдгээ мэдэрдэг. Үүний ачаар цар хүрээгээ тэлэх чадалтай болдог. Гэвч сүүлийн жилүүдэд олон хүн хаа нэгтээгээс зорилго хайх болжээ. Гэхдээ би тэр л бүлгүүдийг дахин бүтээж, цоо шинийг санаачилж чадах боломж бидэнд бий гэдгийг мэдэж байна. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье Өнөөдөр төгсөж буй Агнес Игоетэй би танилцсан. Агнес, чи хаана байна? Энэ охин хүүхэд байхаасаа Уганда дахь мөргөлдөөний бүсэд амьдарч байсан. Одоо нийгмээ аюулгүй, тайван газар болгохын төлөө олон мянган хууль сахиулагчдыг бэлтгэж байна. Мөн би сургуулиа төгсөж байгаа Кайла Окли,  Ниа Жейн нартай танилцсан. Кайла, Ниа хоёр өвчин зовлонтой хүмүүсийг, тусалж чадах хүнтэй холбох зорилготой, ашгийн бус компани байгуулсан. Түүнчлэн өнөөдөр Кеннедигийн нэрэмжит сургуулийг төгсөж буй Девид Разу Азнар гэдэг залуутай танилцсан. Босоорой Девид. Өмнө нь Мексик хотын иргэдийн төлөөлөгчдийн танхимд ажиллаж байсан энэ залуу ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжих хуулийг батлуулж чадсан юм. Сан Франциско хотоос ч өмнө шүү. Харин миний хувьд оюутны дотуур байранд амьдарч байсан тэр л залуу сонирхлын бүлгүүдийг нэгтгэж явсаар нэг л өдөр бүх дэлхийг холбох зорилготой.

17.Өөрчлөлт өөрөөс чинь эхэлнэ.

Дэлхийн хэмжээний өөрчлөлтийг та бидэн шиг хүмүүс л эхлүүлдэг. Өөрсдөдөө эргэлзэж буй бүлгүүдийг нэгтгэж холбож, бусдыг холбож, бүх хүн нь зорилго, хүсэл тэмүүлэлтэй байх дэлхийг бүтээж чадна. Төгсөгчид өө, та бүхэн зорилго хэрэгтэй дэлхийд хөл тавих гэж байна. Бүтээх эсэх нь та бүхнээс шалтгаална. Магадгүй яг одоо: Би үнэхээр чадах уу? гэж гайхаж байж болох юм. Хүүхдүүдэд хичээл зааж байснаа ярьсныг санаж байна уу? Нэг өдөр хичээлийн дараа хүүхдүүдтэй их сургуулийн талаар ярилцаж байв. Гэтэл хамгийн сайн сурагчдын маань нэг гараа өргөөд албан ёсны бичиг баримт байхгүй учраас их сургуульд орох үгүйгээ мэдэхгүй байна гэв. Өнгөрсөн жил би төрсөн өдрөөр нь түүнтэй хамт өглөөний цай уухдаа ямар бэлэг авмаар байгааг нь би асуусан юм. Харин тэр сурах боломжгүй олон хүний тухай ярьж, “Нийгмийн шударга ёсны тухай ном авмаар байна” гэж хэлсэн. Надад хэлэх үг ч олдоогүй.Миний өмнө хамгийн эрээ цээргүй хүн болох суурь нь тавигдсан хүү сууж байв. Өөрийнх нь эх орон гэх, мэддэг ганц улс нь түүний их сургуульд сурах мөрөөдлийг нь үгүй хийхийг хүү мэдэхгүй. Гэтэл хүү өөрийнхөө төлөө огт зовоогүй. Учир нь түүнд илүү том зорилго, мөрөөдөл бий. Харин энэ зорилго руугаа бусдыг хөтөлнө. Энэ хүү бол бидний амьдарч буй нийгмийн өнгө төрх юм. Эрсдэлд оруулахааас сэргийлж нэрийг нь хэлэхгүй үлдээе.

18.Ахлах сургуулиа төгсөж, ямар ирээдүй хүлээж байгаагаа тааж мэдэхгүй тэр хүү дэлхийг урагш хөтлөх гэсэн өөрийн үүргээ биелүүлвэл бид ч бас чадах зүйлээ хийх ёстой.

Энэ хаалгаар сүүлчийн удаа гарахаас нь өмнө Харвардын сүмийн өмнө сууж буй та бүхэндээ би нэгэн залбирлаар хэлэх үгээ дуусгая. Би эргэлзэж тээнэгэлзсэн үедээ, охиныхоо ирээдүйн талаар бодож, оронд нь оруулахдаа дуулж өгдөг юм. “Биднээс өмнө оршин буй бүхнийг хүчирхэгжүүлж байсан хүч бидний амьдралыг аз жаргалтай болгож, урам зоригийг тэтгэх болтугай хэмээжээ.  

Youtube линк: https://www.youtube.com/watch?v=QM8l623AouM