Манлайлал

Манлайлал бол хүнийг хөгжүүлэгч мотор бөгөөд хөгжлийн голлох зангилаа. Манлайллын төлөөх хүмүүсийн тасралтгүй тэмцэлийн үр дүнд дэлхийн хөгжил хурдацтай явагдаж байна. Сүүлийн 20н жилд манлайллын тухай ойлголт газар авч ихэнхи их дээд сургуулиуд манлайллын хичээлийг сургалтын хөтөлбөртөө багтаажээ. Ихэхи их дээд сургуулиуд оюутнуудаасаа хүчтэй манлайлагч байхыг шаардаж буй бөгөөд 21р зуун бол залуусын манлайллын зуун. Манлайлал гэдэг тасралтгүй явагдах сайжруулалт бөгөөд байнгийн хичээл зүтгэлийг хувь хүнээс шаардан хариуцлага нэхдэг. Хувь хүний манлайлал компанийн манлайлал болж компанийн манлайлалаас салбарын манлайлал салбараас улсын манлайлалыг бий болгодог тул улсын хөгжилд ихээхэн чухал үүргийг гүйцэтгэдэг. Манлайлал тасралтгүй хичээл зүтгэлийн үр дүнд бий болдог бөгөөд манлайлагч болж төрөх боломж багатай. Гэвч бүх хүмүүс ижил түвшнээс эхэлдэггүй тул зарим хүнд эцэг эхээс заяасан төрхийн манлайлах чадвар суусан байдаг. Энэ чадварыг хөгжүүлвэл бусдаас илүү амжилттай байх хэдий ч ихэнхи тохиолдолд хүмүүс төрхөөс өгөгдсөн чадварыг хөгжүүлэхийг оролдодгүй. Эртний грекийн философич Платогийн “THYMOS”онолын дагуу Хүн бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө амьдардаг. Өнөөгийн бидний амьдарч буй зуунд бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд манлайлагч байхийг цаг үе шаардаж байгаа. Хаана ч манлайлж болох бөгөөд хаана манлайлах нь хүний сонголт юм. Цаг хугацаа өнгөрөх тусам манлайлал гэсэн ойлголт өргөжин тэлж тодорхойлолтууд өөрчлөгдөнө. Манлайлалын төлөөх хүмүүсийн тэмцэл дэлхий ертөнцийн бүх салбар дахь өрсөлдөөнийг хурдасгаж байна. Манлайлал хүчний өрсөлдөөний түлхүүр.

Манлайлалыг тасралтгүй хичээл зүтгэлийн үр дүнд олж авна. Мөн байнгийн сайжруулалт, инноваци хийхгүй бол манлайлалыг алдана. Манлайлал яг л бизнестэй адил бөгөөд эрхэм таниас тасралтгүй хөгжүүлэлт, сайжруулалтыг шаардана.

МАНЛАЙЛАЛ ХӨГЖЛИЙН ТУЛГУУР ЦЭГ

Манлайлал хүн төрлөхтөнд маш их бүр тоолж томшгүй зүйлсийг өгсөн бид өрсөлдөх чадварыг манлайлалын төлөөх тэмцэлийн үр дүнд олж авсан. Манлайлал байхгүй бол өрсөлдөөн байхгүй өрсөлдөөн байхгүй тохиолдолд хүн төрлөхтөн өнөөдрийн хөгжилд хүрч чадахгүй байсан. Орчин үе буюу даяарчлалын эрин үед манлайлалын тухай яриа улам хүчтэй тархсан нь хүн төрлөхтөн нийтээрээ анхдагч хэрэгцээгээ хангаж чадсантай холбоотой. Бидний амьдарч буй зуун өөрөө залуус биднээс манлайлагч байхийг хүчтэй шаардаж байна.  Манлайлагч цаг үеэсээ хамааран өөр өөрөөр хэмжигддэг . Чулуун зэвсгийн үед манлайлагч хэмээх эрхэм хамгийн том хүдэр чийрэг биетэй нэгэн байсан бол өнөөдрийн 21-р зуунд манлайлагч зөв бие галбираас гадна царай төрх, биеэ авч явж буй байдал болон боловсрол зэргээр тодорхойлж байна. Жил өнгөрөх тусам манлайллыг хэмжих хэмжүүрүүд олон төрөл болно гэдэгтээ санал нэгдэж байна. Хувь хүний манлайлал компанийг бусад компанитай өрсөлдөхөд давуу байдлыг үүсгэж чаддаг. Хувь хүний манлайлалаас компаний манлайлал , компаний манлайлал улс орны манлайлал. Манлайлал бол шинжлэх ухаан төдийгүй урлаг юм. Хэн энэ урлагийн сайн эзэмшсэн тэр ирээдүйг эзэгнэнэ. Түүхийн бүхий л цаг үед  манлайлагчид төрөн, зарим тохиолдолд угсаа залгамжлан гарч ирдэг.Хэцүү цаг үе, өөрөө манлайлагчдыг төрүүлдэг. Хэцүү цаг үеэс төрөн гарсан манлайлагч ихэнхи тохиолдолд шантарашгүй манлайллын төлөө зүтгэсэн байдаг.

Өнөө үеийн манлайлагч гэдэг бол хүмүүсийг хөдөлгөж чаддаг, өмнө нь боломжгүй мэт харагдаж байсан зүйлийг хамтын хүчээр бүтээж, цаг үргэлж гайхам үр дүнд хүрч байдаг хүнийг хэлнэ хэмээн зарим онолчид үздэг.Оюун санаандаа ургуулан бодох чадвар хүнд заяагдсан байдаг.Хүн болж төрснийхөө хувьд бид өөр өөрсдийнхөө амьдралд эзэн болох ёстой.Бидэнд үйл явдлыг өрнүүлэх санаачлага хариуцлага заяагдсан билээ. Шүүгч биш гэрэл бай .Шүүмжлэгч биш үлгэр дууриал бай. Асуудлыг үүсгэгч бус зохицуулагч бай. Алдаа гаргахаас битгий ай. Харин алдаа гаргавал түүнийгээ засан залруул алдаагаа хүлээн зөвшөөр Төгсгөлөө төсөөлж эхлэнэ гэдэг нь хувь заяаныхаа талаар тод томруун ойлголттой эхлэнэ гэсэн үг юм.Аливаа бүхнийг эхлээд оюун ухаандаа , дараа нь биет бодитоор нь бүтээнэ.Удирдлага гэдэг нь амжилтын шатаар үр бүтээлтэй авирах тухай бол манлайлал нь шат зөв хананд байна уу гэдгийг тодорхойлох явал юм хэмээн үр бүтээлтэй хүмүүс долоон дадал номонд бичигдсэн байна.

МАНЛАЙЛАГЧ ТӨРДӨГГҮЙ БИЙ БОЛДОГ.

Хүн амьдрах үйл явцдаа өөрийгөө бүтээдэг. Би хэн бэ гэдгээ олох боломжгүй бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам хүн өөрчлөгдөн БИ-гээ бүтээх үйл явц үхэх хүртэл тасралтгүй үргэлжилдэг. Энэхүү өөрчлөлт нь бие физиологи болон оюун ухаанд зэрэг явагддаг. Хүн бүрийн сонирхол өөр өөр түвшинд явагдадгийг бид мэднэ. Зарим найз тулааны урлагт ихээхэн сонирхолтой бол зарим найз мэтгэлцээний урлагт ихээхэн сонирхолтой байдгийг бид мэднэ. .Өөр сонирхолтой хүмүүс манлайлал гэдгийг олон талаас нь хардаг. Зарим хүн ажилдаа эрт ирэхийг манлайлал гэж үздэг бол зарим хүн бусдаас онцгойрохийг манлайлал гэж үздэг .

Амьдралд хандаж буй хандлага болон багаас суусан дадал зуршил зэргээс хүний ямар хүн болох нь шууд хамааралтай юм. Хүн бүр манлайлагч болох албагүй, болох ч боломжгүй. Манлайлал өөрөө тасралтгүй хичээл зүтгэлийн үр дүнд бий болдог. Дэлхийг эзэлж буй зарим эрхэмүүдийн намтараас харахад тэд бүгд тэгээс эхэлсэн байдаг ба тасралтгүй хичээл зүтгэлийн үр дүнд дэлхийд нэрээ дуурсгаж , түүхэнд тодоор бичигдэж , олон хүний үлгэр дууриалал болж чаддаг. Манлайлагчийг аав ээж ах дүү багш бий болгодоггүй бөгөөд манлайлагч өөрөө өөрийгөө бүтээдэг.Хамгийн сайн багшийг олъё гэвэл өөрөө өөртөө багшла гэсэн үг байдаг. Зарим сайн манлайлагч нар ямар нэг манлайлалын хичээл, сургалтын хөтөлбөрт хэзээ ч хамрагдаагүй байх нь ч бий.Үүнээс хархад манлайллыг хүн өөрөө манлайлагч байх гэсэн маш хүчтэй бодлын үндсэн дээр манлайллыг  бий болгож чадна. Бий болгоод зогсохгүй цаашид үргэлжлүүлнэ.Манлайлал бол инноваци , сайжруулалт юм.Манлайлагчид өөрсдийгөө бүтээдэг . Бүтээж чадсан хүмүүс хэзээ ч зогсдоггүй. Тасралтгүй сайжруулалтыг хийдэг. Тэд хэзээ ч зогсдоггүй. Зогсвол манлайлагч байхаа болино гэдгээ маш сайн мэддэг. Инноваци сайжруулалтыг манлайлагчид өөрсөд дээрээ үргэлж хийдэг.

Манлайлагч болохийн тулд тэд зөв хандлагыг амьдралаас олж аван зөв хандлага зав дадлааар өөрсдийнхөө урдах замыг гэрэлтүүлж чаддаг хэмээн үзэж болно. Манлайлалыг нэг сарын сургалтанд сууснаар хүн олж авахгүй бөгөөд өдөр тутмын амьдралдаа зөв хандлага суулгаж чадсанаар манлайлалыг бий болгоно. Шантрашгүй хичээл зүтгэлийн үр дүн бол манлайлагч гэсэн нэр  алдарыг хүртэнэ. Манлайлагч байна манлайлалд хүрнэ гэдэг нь тийм ч сайхан ойлголт биш бөгөөд манлайлагч байснаараа хариуцлага нэмэгддэг. Олон хүний өмнөөс хариуцлага хүлээж , олон хүний өмнөөс шийдвэр гаргадаг. Манлайлал хүнээс шийдвэр гаргагч байхийг хүчтэй шаарддаг. Эхэн үедээ шийдвэр өөрөө буруу байж болох боловч цаашлааад манлайлагч заавал зөв шийдвэрийг гаргах ёстой. Хэрвээ асуудлыг шийдэх зөв шийдвэрийг гаргаж чадахгүй тохиолдолд өөр нэгэн манлайлал тоглоомд орж ирнэ. Яг л бизнесийн дүрмийн дагуу эрэлт байгаа тохиолдолд нийлүүлэлт байна.  21-р зуун бол манлайллын эрэн зуун мөн юм. Техник технологийн цоо шинэ хөгжил боловсролын реформ зэргээс шалтгаалан 21 дүгээр зуун бол манлайллын зуун. Арван жилийн боловсрол олгодог сургуулиудын хичээлийн хөтөлбөрт манлайлал, илтгэх ур чадвар, код бичих хичээлүүд орсоноор 21-р зууны бүтээлүүд маш сайжирч байна. Ирээдүйд роботтой өрсөлдөхөд дэлхийд манлайлал чухал байр суурь эзлэнэ. Манлайлагч байж чадахгүй тохиолдолд ажлын байраа роботуудад алдана.Манлайлал шаардсан ажлууд ирээдүйд үнэд орж хүн бүр роботуудааас ялгарахийн тулд манлайллын төлөө тэмцэнэ. Энэ тэмцэл хүн төрлөхтөнийг улам хүчирхэгжүүлж Манлайлал гэсэн ойлголтыг цоо шинээр ярихад хүргэнэ. Өнөөдрийн бидний ярьж буй манлайлалын тодорхойлолт зуун жилийн дараа магадгүй тавин жилийн дараа гэхэд бүрэн өөрчлөгдөхөд бололцоотой.

МАНЛАЙЛАЛ БОЛ ТӨРӨХӨӨС ҮХЭХ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ТАСРАЛТГҮЙ ҮЙЛ ЯВЦ .

Эртний грекийн философич Платогийн үзэж буйгаар Хүн бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө амьдардаг. Хүн төрлөхтөн анхдагч хэрэгцээгээ хангаж чадсан үедээ бусдаар хүлээн зөвшөөрүүлж, цаашлаад нэр хүнд олж аван эрх мэдэлтэй болохийг хичээдэг. Хүн бүрт ийм бодол байдаг бөгөөд энэ бодол нь гагцхүү унтаж байдаг Хүн болгон энэ бодлоо сэрээдэггүй , сэрээх сэдэл төрдөггүй учир цөөхөн хэдэн хүн манлайллыг гартаа авч дэлхий нийтийг удирддаг.Дээр дурьдсанчлан бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэл дундаас манлайлал бий болон урган гарч ирж буй юм. Манлайлалын төлөөх тэмцэл хаана байгаа, ямар ажил үүрэг гүйцэтгэж буйгаас үл хамааран хаа саагүй явагддаг. Цэцэрлэгт байхдаа бид бусад хүүхдээс түрүүлж хоолоо идхийг хүсдэг нь, сургуульд ороод түрүүлж гэрийн даалгавараа шалгуулахыг хүсдэг зэрэг нь бүгд манлайллын төлөөх үйл явц мөн юм.

Фрейдийн онолоор хүүхэд насанд тохиолдсон бүхэн таны зан чанар, хувийн шинжийг бүрэлдүүлж үндсэндээ бүхий л амьдралыг удирдана гэж үзнэ.Таны амьдралын хүрэх хязгаар хэмжигдэхүүнүүд нэгэнт тогтсон бөгөөд эдгээрийг өөрчлөх талаар их зүйлийг хийх боломж үндсэндээ байхгүй хэмээн заажээ. Үүнээс хархад манлайлагч бий болох боломжгүй бөгөөд манлайлагч төрдөг . Фрейдийн онолоор архичины хүүхэд архичин л болдог. Нэгэн сонирхолтой жишээг татахад Америкийн архичин, гудамжны тэнэмэл Макс Жекийн үр ач нар болох 840-н хүнийг судалжээ. 100 жилийн дотор дээрэмчин 63, биеэ үнэлэгч 50, алуурчин 7, гуйлгачин 300, зуурдаар нас барсан 200, тэнэг 200, жирийн иргэн 20 хүн байсан байна. Эсэргээр Америкийн сэргэн мандуулагч Жонатан Эдвардын гэр бүлийг харвал 100 жилийн дотор 1394 хүнээс дээд сургуулийн захирал 13, пастор 100, цэргийн жанжин 75, бичгийн хүн 60, хуулийн мэргэжилтэн 180, дээдсийн давхрагын 80, сенат 3, Америкийн ерөнхийлөгч 1 төрсөн байна.Үүнээс хархад манлайлагчид төрдөг болохоос бий болдоггүй. Мөн Шопенхаурын үзэж буйгаар хүн бол сайн бүтээл биш бөгөөд сайн сайхан зүйлсрүү тэмүүлэх чадваргүй хэмээн тодорхойлжээ.

Мөн Билл Гейтс , Марк Зукерберг зэрэг орчин үеийн дэлхийн шилдэг манлайлагчид өөрсдийн амжилтын тухай ярихдаа амьдрах боломж бусдаас илүү сайн буюу дунджаас дээд давхаргын гэр бүлд өссөн болхоороо өнөө цаг үеийн шилдэг манлайлагч болсон гэж ярих тохиолдол нилээдгүй байдаг. Харвардын сургуулийг орхин мөрөөдлийнхөө зүг явах шийдвэрийг гарган зоригтойгоор сургуулиа орхиж чадсан эрхэмүүдэд эрх чөлөө хангалттай байсан. Хүсэх эрх чөлөө  , явах эрх чөлөө ардчилсан эрх чөлөөт нийгэмд амьдардаг мөртлөө ихэнхи хүмүүс оюун санааны эрх чөлөөнд хүрч чададгүй. Оюун санааны эрх чөлөөнд хүрэх боломжийг ээж аав өгдөггүй бөгөөд хүүхдийнхээ тархинд гэмтэл учруулах хандлага ихтэй байдаг. Бага насанд нь анхаарал тавиагүйгээс үүдэн хүүхэд харах ёсгүй юмаа харж сонсох ёсгүй юмаа сонсосноор тархиндаа их бага хэмжээний гэмтэл авдаг. Ингэснээр хүүхэд урам зориггүй өөртөө итгэл муутай болдог төдийгүй манлайлагч болохийг хүсдэгггүй.

Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ тэгш боломж, бололцооны тухай ярьж байна. Фейсбүүк компанийг үүсгэн байгуулагч Зукерберг Хэрэв би хоолны мөнгөө өөрөө олдог байсан бол код бичээд суухгүй байсан хэмээн хэлсэн бөгөөд Харвардын их сургуульд танилцуулсан түүний илтгэлээс дараахь зүйлийг онцловол:

Амжилтад хүрэх түлхүүр нь алдаа гаргах эрх чөлөө юм.

Өнөөдөр эд хөрөнгө гэдэг хүмүүсийг ангилж ялгаж байна. Хэрвээ чамд өөрийнхөө санааг үйл хэрэг болгох эрх чөлөө байхгүй бол бид бүгд ялагдана. Өнөөдрийн нийгэм амжилтыг урамшуулдаг мөртлөө хүн бүрт амжилтад хүрэх боломж олгохгүй байна.

Би сургуулиа хаяад 10 жилийн дотор олон тэрбум доллартой болох боломж байхад, өөр олон сая залуус сургалтын төлбөрөө ч төлж чадахгүй, ганц бизнес ч эхлүүлэх боломжгүй амьдарч байгаа нь энэ систем буруу байна гэдгийг илтгэнэ.

Би шинийг эхлүүлдэг олон хүнийг мэднэ. Хэзээ ч бизнес нь хангалттай ашиг олохгүй байх гэсэн айдсаас болоод бууж өгдөг хүнийг би мэдэхгүй. Харин алдаа гаргавал дэрлэж хэвтэх дэргүй учраас мөрөөдлийнхөө араас явдаггүй олон хүнийг би мэднэ.

Зөвхөн сайхан санаа, шургуу хөдөлмөр биднийг амжилтад хүргэдэггүй гэдгийг бид бүгд мэднэ. Азтай байж гэмээнэ бид амжилтад хүрдэг.

Хэрвээ би код бичиж суухын оронд гэр бүлээ тэжээх ёстой байсан бол, хэрвээ би Facebook амжилтад хүрэхгүй ч гэсэн асуудалгүй амьдралтай гэдгээ мэдээгүй бол, өнөөдөр энд зогсож байхгүй байлаа.

Үе үеийнхэн тэгш эрхийг сайжруулсаар ирсэн. Бидний өмнөх үеийнхэн санал өгөх, иргэний эрхийн төлөө тэмцэж байв. Харин одоо бид шинэ үеийнхэнд шинэ тэгш эрхийг өгөх цаг нь ирсэн.

Технологи үргэлж хувьсан, өөрчлөгдөж байх учраас бид цаг тутам суралцаж байх ёстой

Дэлхий даяар шинэ мянганыхнаас өөрийгөө илэрхийлэхийг хүсэхэд тэд өөрийн гарал угсаа, шашин шүтлэг бус харин “Дэлхийн иргэн” гэж тодорхойлохыг илүүд үзэж байв. Үеийн үед хүн төрөлхтөн “Бидний нэг” гэдэг тодорхойлолтыг тойрсон тойргийг томруулсаар байжээ.Харин бидний хувьд энэ ойлголт дэлхийг тэр чигт нь илэрхийлнэ. Омог отгоос, хот суурин, хот суурингаас үндэстэн рүү нэмэгдсэн хүн төрөлхтний түүхийн явцад бид өөрсдөө хэзээ ч хүрч чадахгүй зүйлийг бусадтай хамт бүтээдэг болжээ.

Бидний үеийнхэн ядуурлыг, өвчин шаналлыг зогсоож чадах хүчтэй. Тиймээс бүх дэлхийг хөдөлгөх нь бидний даалгавар.

Цаг уурын өөрчлөлтийн эсрэг ганц улс хүчрэхгүй. Учир нь үр дүн гарахад ганц хот, ганц үндэстэн хангалтгүй, харин бүх дэлхийгээрээ хөдлөх цаг ирсэн юм.

Гэвч бид тун тогтворгүй цаг үед амьдарч байна. Даяаршиж буй дэлхийгээс хоцорч үлдсэн хүмүүс бий. Хэрвээ бид гэрээ засаж чадаагүй бол бусдын гэрийг засахын тухай бодох ч үгүй. Дотроо байгаа дарамтыг давах хэрэгтэй.

Бидний цаг үеийн нэг том асуудал нь энэ. Эрх чөлөөтэй, нээлттэй, глобалчлагдсан нийгэм эрх мэдэл, тусгаарлах үзэл, үндсэрхэг үзлийн эсрэг зогсож байна. Мэдээлэл, худалдааны урсгал, дүрвэгсэд өөрсдийг нь удаашруулах хэн бүхний эсрэг зогсох боллоо. Энэ тулаан нь зүгээр нэг үндэстэн хоорондын мөргөлдөөн биш юм. Харин үзэл санааны тэмцэл хэмээжээ.

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ЭМЗЭГ ҮЙЛ ЯВЦ ЮМ.

Хүмүүс бусдыг өөрчлөх гэж ихээхэн хичээдэг хэрнээ хэн ч өөрийгөө өөрчлөхийг хүсдэггүй. Хүн өөрийгөө өөрчлөх нь бусдыг өөрчлөхөөс хэцүү болохоор өөрсдийгөө өөрчилдөггүй. Хүсвэл хүн бүхэн манлайлагч болох боломжтой ардчилсан нийгэмд бид амьдардаг. Хүсхээс айн хүслийнхээ боол болохоос айдаг учир бид том зүйлсийг заримдаа хүсэж чададгүй тэр зүйлд хүрэх замыг бартааг тоолж суудаг. Өөрийгөө хөгжүүлэхийн бид өөрсдийн тархи болох баруун зүүн тархитайгаа нягт ажиллах ёстой бөгөөд энэ нь тийм ч хялба биш . 10н жил тамхи татсан хүнийг нэг өдөр тамхинаас гар гэвэл энэ маш утгагүй. 10 жил тамхи татсан тэр дадлыг өөрчлөхөд ихээхэн бэрхшээлтэй.Урт хугацаанд дадлыг өөрчилж чадна. Ийнхүү өөрийгөө өөрчилснөөр манлайлалд нэг алхам ойртдог. Өөрийгөө өөрчлөх үйл явц хэдий эмзэг хэдий ч манлайлалын төлөө тэмцэгч үүнийг хийж чадна.

МАНЛАЙЛАЛ БОЛ ХАРИУЦЛАГА.

Амжилт гэхээр хүмүүс их том юм боддог . Өглөө эрт өөрөө сэрж чаддаг бол ажлаа цагт нь багтааж сайн хийдэг бол , элдэв атаа шуналаа дарж , сайн сайхан зүйлээс таашаал авч чаддаг бол энэ нь амжилт . Энэ амжилт өөрөө манлайлалд хүрэх түлхүүр. Манлайлал гэсэн хаалгаар түлхүүрээ тааруулан орох тэр мөч хүртэлх хугацаа биднээс олон зүйлийг шаарддаг. Үүний нэгэн зүйл нь Хариуцлагатай байх явдал юм. Манлайлагч байя гэвэл хамгийн түрүүнд хүн өөрийн хийж буй үйлдэл, хэлж буй үг бүртээ хариуцлагатай хандан өөрийгөө өөрөө бүрэн хариуцах хэрэгтэй бөгөөд Ингэснээр бусдын өмнөөс хариуцлага хүлээж, таниар хариуцуулж буй бусад хувь хүн болон хуулийн этгээд таньд итгэснээр та тодорхой түвшиний хувьд манлайлалд ойртоно. Манлайлал хувь хүнээс хамгийн түрүүнд өөртөө хандаж буй зөв хандлага, моралыг шаарддаг .

Хүн бол эрх чөлөөтөй байхаар яллагдсан бөгөөд эрх чөлөөг хязгаарлах эрх чөлөөгүй байх боломжгүй хэмээн Францийн философич Сартр бичжээ. Үүнээс хүн манлайлагч байхаар заяагдсан , манлайлагч биш байх боломжгүй гэсэн тодорхойлолтыг гаргаж болно. Бид тодорхой түвшиндээ гэр бүлдээ , найз нөхөддөө, ажил мэргэжилдэээ манлайлагч байдаг . Харин бид үүнийгээ төдийлөн анзаарддаггүй. Нэг хүн бүх зүйл дээр манлайлна гэсэн ойлголт нь эргэлзээ төрүүлнэ. Жишээлбэл: Би өөрийн хичээл номондоо сайн хичээлээ сайн хийснээрээ сургууль дээр бусдыг зарим тохиолдолд манлайлдаг. Харин би хайр дурлалын асуудал дээр манлайлагч байж чададгүй бол миний хичээлдээ тааруухан найз хайр дурлалын асуудал дээр манлайлагч байж чаддаг. Хайр дурлалд манлайлал гэсэн ойлголт байхгүй хэмээн үздэг ч энэ нь байх боломжтой. Зарим хүний үерхэл удаан хугацааны турш үргэлжилж заримын хайр дурлал богино хугацаанд үргэлжилдэг бөгөөд богино хугацааны олон тооны үерхэлийг бий болгодог хүмүүс их байдаг. Харих нөгөө талд хайр дурлалын асуудал дээр ямар ч бүтэмжгүй хэсэг байдаг. Хэн ч тоодоггүй, хэнийг ч тоодогүй өөрийн хувийн асуудал кареертай анхаарал хандуулдг хэсэг. Миний харж буйгаар хайр дурлалын асуудал дээр манлайлагч байж чаддаггүй хэсэг нийгэмд хүчтэй буюу олон хүний хувьд манлайлагч болж чаддаг. Нийгмийн бүх харилцаанд манлайлал оролцоно.

ДҮГНЭЛТ

Энэхүү эссенээс дараахь дүгнэлтийг хийв.

Манлайлал хөгжлийн тулгуур цэг . Хаана манлайлал хүчтэй явагдаж байна тэр салбарын өрсөлдөөн болон хөгжил бусдаас илүү байна. Манлайлал тоглоомонд өрсөлдөөнийг нэмэгдүүлдэг

Манлайлагч төрдөггүй бий болдог. Тасралтгүй хичээл зүтгэлийн үр дүнд манлайлагч бий болдог. Манлайлагч болгохийн тулд хүн өөрөө өөрийгөө бэлддэг.Азтай хүн манлайлагч болж чадахгүй манлайлал бол хичээл зүтгэлийн үр дүн.

Манлайлал бол төрөхөөс үхэх хүртэл үргэлжлэх тасралтгүй үйл явц. Байнгийн сайжруулалт инновацийг манлайлал шаарддаг бөгөөд эс хийчвэл манлайлалаа алдахад хялбар . 21-р зуун бол манлайлалын эрин зуун.

Өөрийгөө хөгжүүлэх нь эмзэг үйл явц юм . Манлайлал өөрийгөө хөгжүүлэхийг үргэлж шаарддаг.

Манлайлал бол хариуцлага. Хариуцлага манлайлал нягт холбоотой. Хариуцлагагүй хүн манлайлагч болж чадахгүй